Европын холбооны гол зарчим бол тэгш боломж, жендерийн эрх тэгш байдал

Отгонтэнгэр их сургууль нь Европын холбооны институциуд, бодлого үйл ажиллагааны тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, чадваржуулах “Европын холбооны институцын хүрээ” сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Европын холбооны санхүүжилттэй Жан Моннет Модуль хөтөлбөрийн хүрээнд дэмжигдсэн  “EUIF” төслийн багаас зохион байгуулагдаж буй тус сургалтад өнөөдөр Европын холбоо ба хүний эрх, Европын холбоо ба жендерийн эрх тэгш байдал, болон ЕХ-ны гишүүн улс орнуудын тухай гэсэн сэдвүүдээр судлаач эрдэмтэд сургалтыг удирдаж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөв. Мөн төслийн багийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх “Европын холбооны институцын хүрээ” хоёр багц цагийн хөтөлбөрийн агуулгыг хэлэлцүүллээ.

        Сургалтын явцад Европын комиссын жендерийн тэгш байдлын асуудал хариуцсан орлогч дарга Катя Лензинг “Европын холбооны гол зарчим бол жендерийн тэгш байдал бөгөөд бүх үйл ажиллагааг нэг талын оролцоо, санаагаар шийдвэрлэх нь боломжгүй зүйл” гэж тэмдэглээд европын холбооны ирэх таван жилийн жендерийн бодлого зорилтуудыг танилцуулсан юм.



-->
Get in Touch

Send us a Message