3 сарын онцлох үйл явдал: Элчин сайдын айлчлал.

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Обрущанский Борбала Анна хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутнуудтай уулзлаа.

"Хатагтай Борбала Анна 1999 онд МУИС-д "Унгар Монголын нийгмйн байгууллын нийтлэг шинж" сэдвээр түүхийн ухааны доктор /Ph.D./-ын зэрэг хамгаалж байсан Монголч эрдэмтэн ажээ." 

Мөн Европ судлалын хичээл судалж буй оюутнуудад хандаж тусгайлан талархлыг илэрхийлсэн бөгөөд эрдмийн их амжилтыг хүслээ.

Тэрбээр “Унгар, Монголын хамтын ажиллагаа” сэдвээр ОТИС-ийн оюутнуудад лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариулж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Лекцийн үеэр “Монгол, Унгар хоёр угсаа гарлын холбоотой, хэл, соёл, угсаатны олон нийтлэг талтай, улс төрийн найрсаг харилцаатай улсууд” гэдгийг дурдаж байлаа. Отгонтэнгэр Их Сургууль, Унгарын Их Сургуулиудын хамтын ажиллагаа тогтоох, Унгар, Монгол судлал, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэж, нягт хамтран ажиллахаар боллоо.

-->
Get in Touch

Send us a Message